Оросоос АНУ-ын 150 дипломатчийг "гаргана" гэв

Оросын засгийн газар АНУ дахь оросын дипломатын өмчийн талаар хариу арга хэмжээ авах олон хувилбархэлэлцэж байгаа бөгөөд“дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог бодитойгоор тэнцүү болгох”-ыг Вашингтоны засаг захиргаанаас шаардахыг үгүйсгээгүй байна. Энэ талаар Оросын ГХЯ-ны Умард Америкийн газрын захирал Георгий Борисенко РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгджээ.
Түүний хэлснээр, Орос дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог 300 юм уу үнээс ч цөөн болгох” боломжийг хэлэлцэж байгаа ажээ. Долоодугаар сарын сүүлчээр Орос улс АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог 755 хүнээр хорогдуулахыг шаардаж455 ажилтанг үлдээсэн билээ.
“Хэрвээ тэд (америкчууд) ийм эвгүй байдал гаргасан бол, бид Орос дахь тэдний байгууллагуудын талаар адил арга хэмжээ авч болохыг тэд зөвшөөрч байгаа хэрэг. Тодорхой арга хэмжээний тухайд бид үүнийг хэлэлцэж байгаа. Хэрвээ шаардлага гарвал арга хэмжээ авах болно” гэж Борисенко тайлбарлажээ.
Телевизийн “Россия 24” суваг ОХУ-ын элчин сайдын яамны Facebook-т бичсэнийг иш татахдаа, Сан-Франциско хотод хаагдсан Оросын консулын газрын байшингаас төрийн далбааг авсаныг мэдээлсэн байна.
Америкийн талд эсэргүүцэл илэрхийлж, ийм үйлдлийг найрсаг бус алхам гэж үзэж байна. Дипломат төлөөлөгдийн газрын төлөөлөгчид төрийн далбааг байсан газарт нь буцаан байрлуулахыг шаарджээ.
Сан-Франциско дахь Оросын консулын газрын байшин, Вашингтон, Нью-Йорк дахь байрыг төрийн департаментын шаардсанаар есдүгээр сарын эхээр Америкийн эрх баригчдад шилжүүлсэн байна. ОХУ дахь АНУ-ын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудын тоог цөөрүүлэхийг Орос улс санал болгосны дараа дээрх объектуудыг чөлөөлөхийг АНУ шаардсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ