Испани улс Каталонийн засгийн эрхийг булаан авах алхам хийв

Испанийн засгийн газар Каталонийн засгийн эрхийг булаан авах эхний алхамаа хийлээ гэж Ройтерс агентлагуламжилжээ.
Мариано Рахойн засгийн газар Каталонид санал асуулга явуулжээ. Тодруулdал, энэ өөртөө засах муж тусгаар тогтнолоо тунхагласан эсэхийг Мадридад мэдэхийг хүсч байна. “Каталонийн удирдагчийн өгөх хариулт нь ирээдүйд болохүйл явдлыг ойрын өдрүүдэд тодорхойлох болно” гэж Рахой тайлбарлажээ.
Энэ асуултад хариултавах нь Каталонийн өөртөө засах статусыг цуцлаж,мужийг шууд удирдахад шилжих боломж олгох Испанийн Үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэглэх эхний алхам юм.
Өнгөрсөн мягмар гарагт Каталонийн тэргүүн Карлес Пучдемонтөв засгийн газартай хэлэлцээ хийх боломж үлдээхийг мужийн парламентад уриалжээ. “Нийт ард түмний санал хураалтын дүн нь Каталонийг бүгд найрамдах улсын хэлбэрээр бие даасан улс болгох гэсэн ард түмний мандат юм. Тийнхүү цаашид яриа хэлцээ хийх боломжийг хадгалахын тулд тусгаар тогтнолын тунхаглалыг батлах ажлыг түр зогсоохыг санал болгож байна” гэж тэр мэдэгджээ.
Дараа нь Пучдемон болон Каталонийн тусгаар тогтнохыг дэмжиж буй улс төрчид зохих тунхаглалд гарын үсэг зурсан юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ