Цаазын ялыг хэрэгжүүлдэг дөрвөн орныг нэрлэжээ

Аравдугаар сарын 10-нд тэмдэглэдэг цаазын ялыг эсэргүүцэх дэлхийн өдрийг тохиолдуулан НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерришцаазаар авах ял оноох “балмад практикаас” татгалзахыг АНУ болон дэлхийн бусад оронд уриалжээ.Ингэхдээ цаазаар авахтай холбоотой нөхцөл байдал бүхэлдээ дээрдэж, дэлхийд 2016 онд 2015 оныхоос 37 хувиар цөөн хүн цаазалсныг тэмдэглэсэн байна.

Одоогоор 170 орчим орон цаазаар авах ял оноохоос татгалзаад байгаа ажээ. Гэхдээ цаазын ялыг Ирак, Иран, Пакистан, Саудын Араб зэрэг дөрвөн улсад оноож байгаа юм. Ялын дээд хэмжээг хэрэглэсэн тохиолдлын 87 хувь нь эдгээр оронд ногдож байгаа аж.

Цаазаар авах ялыг байнга хэрэглэж буй орнуудын тоонд Хятад улс ч орж байна. 2016 оны албан ёсны статистикийн тоо баримтаас үзвэл тус оронд 1032 хүн цаазалжээ.

АНУ цаазаар авах ялыг ялын дээд хэмжээ болгож байгаа өрнөдийн цорын ганц орон юм. Сүүлийн 40 жилдтус оронд 1500 орчим хүнийг цаазалжээ.

Орос улсад цаазаар авах ялыг цуцлаагүй юм. Гэхдээ Европын зөвлөлд Орос улс элссэнтэй холбогдуулан батласан түр азнах шийдвэр 1996 оноос ялын арга хэмжээнд үйлчилж байгаа юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ