АНУ дэлхийд агшин зуур цохилт өгөх цогцолбор бүтээнэ

АНУ-ын батлан хамгаалах яам дэлхийн аль ч цэгт агшин зуур цохилт өгөх ирээдүйтэй цогцолбор бүтээх ажилд оржээ. Оросын Батлан хамгаалах яамны төлөөлөгч Александр Емельянов пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийн тухай Орос-Хятадын мэдээлэх уулзалт дээр ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилсан байна.
Түүний хэлснээр энэ цогцолбор нь стратегийн цөмийн хүчний шаардлагатай адилхан зорилготой байх аж. АНУ Орос, Хятадын стратегийн цөмийн хүчний объектуудад “гар мухарлах” цохилт өгч чадахыг Емельянов хэлсэн байна.
Пентагоны энэ үйлдэл нь Вашингтоны засаг захиргаа дэлхийд бүрэлдэж тогтсон хүчний тэнцвэрт байдлыг алдагдуулахаар санаархаж буйг харуулсан хүчин зүйл болж байгааг Оросын БХЯ-ны төлөөлөгч мэдээлжээ.
Агшин зуур цохилт өгөх систем (PGS—Prompt Global Strike) нь дэлхийн бөмбөрцгийн аль ч цэгт шуурхай цохилт өгөх (америкийн нормативаар бол –шийдвэр гаргаснаас хойш 60 минутад) цөмийн бус маш нарийн тусгалтай систем юм.
Мөн цөмийн тоноглолгүй баллистик пуужингийн цэнэгт хушуу, дуунаас үлэмж хурдан пуужин гэнэ. Харин хэтдээ тойрог замын кинетикийн системийг PGS систем болгон ашиглахыг санал болгож байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ