АНУ ЮНЕСКО-оос гарахаа мэдэгдэв

АНУ НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын асуудал эрхэлсэн байгууллагаас (ЮНЕСКО) гарах гэж байна. Тус орны төрийн департамент ингэж мэдээлжээ.

Энэ шийдвэр 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд хүчин төгөлдөр болох юм. Гэхдээ АНУ ЮНЕСКО-д ажиглагчийн статустай байх ажээ.

Төрийн департамент тус байгууллагын ерөнхий захиралд энэ тухайгаа мэдэгдээд, гишүүний татварын өртэй, байгууллагад шинэтгэл хийх шаардлагатай байгаа, энэ байгууллага Израилийн эсрэг бодитой бус ханддаг гэдгээрөөрийн шийдвэрийг тайлбарласан байна.

Вашингтоны засаг захиргаа хөрөнгө мөнгө хэмнэх зорилгоор ЮНЕСКО дахь Израилийн эсрэг санаа бодлыг эсэргүүцэн тус байгууллагаас гарахаар шийдвэрлэсэн байна гэж “Foreign Polic” сэтгүүлд өмнө нь бичиж байсан юм.

Палестины эзлэгдсэн нутагтхүмүүсийг суурьшуулахаа зогсоохыг Израилиас шаардсан тогтоолыг Аюулгүйн Зөвлөл гаргаснаас болоод НҮБ болон ЮНЕСКО-аас гарах боломжийг АНУ-ын конгресс хэлэлцэж буйг өнгөрсөн оны сүүлчээр олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байсан билээ.

Израилийн засгийн газрын тэргүүн Биньямин Нетаньяху ч тус улсыг ЮНЕСКО-аас гарахад бэлтгэх зааврыг ГХЯ-ндаа өгсөн байна. Ерөнхий сайдын тамгын газрын мэдэгдэлд ингэж дурджээ. Нетаньяху тус байгууллагаас гарахаар Америкийн ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрлэсэнд баяр хүргэе.

“Энэ бол зоригтой, ёс зүйтэй шийдвэр юм. Учир нь ЮНЕСКО түүхийг хадгалж үлдэхийн оронд, түүнийг гуйвуулж, утгагүй үйлдлийн талбар болсон юм” гэж Израилийн ерөнхий сайд мэдэгджээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ