БНАСАУ Крымыг Оросын бүрэлдэхүүнд оруулсан атлас хэвлэжээ

Умард Солонгос Крымыг Оросын нутаг дэвсгэр гэж тэмдэглэсэн дэлхийн улс төрийн газрын зургийн атлас ыг хэвлэсэн байна.

“Шинжлэх ухааны нэвтэрхий толь” хэвлэлийн газар дэлхийн улс төрийн шинэ атлас гаргажээ. Крымын хойгийг оросын өнгөөр будсан байна” гэж БНАСАУ-д суугаа ОХУ-ын элчин сайдын яамны цахим хуудсанд бичжээ.

БНАСАУ-ын удирдлагаКрымд болсон Оросын бүрэлдэхүүнд орох тухай нийт ард түмний санал хураалтын дүнг хүндэтгэж,санал хураалтын дүн хууль ёсны бөгөөд олон улсын эрх зүйн хэм хэмжээнд бүрэн нийцэж байна хэмээн үзэж буйгаа Умард Солонгосын ГХЯ-наас оросын дипломат төлөөлөгчийн газарттайлбарласанбайна.

БНАСАУ 2014 онд НҮБ-д санал хураахад Крымын талаар баримталж буй байр сууриа албан ёсоор илэрхийлснийг ЭСЯ тэмдэглэжээ. Атласыг 2015 онд хэвлэсэн ч, саяхан л тодорхой болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ