Ач охин нь эмээгийнхээ даашинзыг дахин амилуулжээ

Америкийн Бойсе хотын (Айдахо муж улс) оршин суугч 23 настай Жордин Женсен гэгч бүсгүй эмээгийнхээ өмсөж байсан даашинзыг хуримандаа өмсөхөөр шийджээ. Түүний эмээ Пенни Женсен тэртээ 1962 онд уг даашинзыг өмсөн байсан бөгөөд ач охиноо ийм гэнэтийн бэлэг барина хэмээн гадарлаж ч байгаагүй гэнэ.
Жордин хуримандаа бэлдэж байхдаа уг даашинзыг өмсөн эмээдээ үзүүлсэн байна. 74 настай Пенни гоё даашинз өмссөн ач охиноо хараад хагартлаа баярлаж, уйлж орхисон байна.
Гэрэл зурагчин тэдний хамгийн сэтгэл уярам үеийн зургийг авчээ.








СЭТГЭГДЭЛ БИЧИХ