Киевт үндсэрхэг үзэлтнүүдийн марш болжээ

Киевт үндсэрхэг үзэлт намуудын талынхан “Баатруудын алдрын марш” гэгчийг зохион байгуулсныг телевиийн “112 Украина” суваг мэдээлсэн байна.

Уг маршийг Украины босогчдын арми(УБА, Украины үндсэрхэг үзэлтүүдийн байгууллагын цэргийн жигүүр)байгуулагдсаны 75 жилийн ойд зориулж, “Үндэсний корпус” (үндэсний “Азов” батальоныг түшиглэн байгуулсан байгууллага), “Барууны сектор” болон Үндсэрхэг үзэлт “Эрх чөлөө” намын оролцоотойгоор зохион байгуулжээ.

Үндсэрхэг үзэлтнүүд иймэрхүү жагсаалын үеэр асаадаг уламжлалтай олон зуун бамбар, түүнчилэн хэт барууны байгууллагуудын бэлгэдэл бүхий далбаа авч явсан байна. Тэд уриа лоозон хашигарч, петард шидэж, салют асааж явжээ.

Киевийн цагдаагийн байгууллагын мэдээлснээр, уг марш элдэв зөрчилгүй болж, 10 мянга орчим хүн оролцсон байна.

УБА болон түүний удирдагчдыг алдаршуулж байгааг олон улс төрч, ахмад дайчин шүүмжилж,нацистуудтай хамсан ажиллаж байсан бандерчуудыг буруушаадаг юм.Харин тус орны ерөнхийлөгч Петр Порошенко Украины үндсэрхэг үзэлтнүүдийн байгууллага – Украины босогчдын армид “тусгаар тогтнолын төлөө тэмцэгчдийн” статус олгосон билээ.Орос улс энэ шийдвэрийг буруушаагаад, “Украин бол шинэ нацистууд олон мянган энгийн хүнийг алж хөнөөсөн орон” гэж тэмдэглэсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ