Ойн түймэр гарсныг иргэдэд мэдээлээгүй байна


Калифорнийн хойд нутагт бараг долоо хоног үргэлжилж байгаа ойнтүймэр ойртон ирж буйг эрх баригчид мэдээлээгүй гэжамерикийн энэ муж улсын оршин суугчид гомдоллож байна. Телевизийн ССN агентлаг ингэж мэдээлжээ.
Түймэр дөхөж ирж байгааг утааны үнэрээр л мэдэж, орон гэрээ яаралтай орхин явсан гэж зарим оршин суугч ярьж байна.
Эрх баригчид суурин телефон болон SoCoAlert сервисээр дамжуулан түймрийн талаар иргэдэд мэдээлж байгаа гэж түймэрт өртсөн Соном тойргийн цагдаагийн байгууллагын тэргүүн хэлжээ.
Сервис хэрэглэгчид гар утсаараа болон электрон шуудангаар мэдээ авч байгаа ч, хэрвээийм сервис ашиглах зөвшөөрөлгүй хүмүүст байгалийн гамшигийн тухай анхааруулга ирдэггүй байна.
“Миний мэдэхээр, манай хамаатан болон найз нөхдийн хэн нь ч анхааруулга аваагүй. Бүгд л гайхаж орхисон” гэжэцэг, эхийнх нь байшин түймэртшатсан Соном тойргийн оршин суугч эмэгтэй Маргарет Курзонs хэлснийг ССN суваг дурджээ.

Түрүүнд нь хэвлэлд мэдээлснээр, Калифорнийн түймэрт амь насаа алдсан хүмүүсийн тоо 36 болжээ.Мөн 5,7 мянган байшин, савбүрэн шатаж, нутгийн 90 мянга гаруй хүнийг нүүлгэсэн байна.
Түймэр унтрахаад америкийн хэд хэдэн муж, түүнчилэн Канад, Австралийн есөн мянган гал сөнөөгч оролцож байгаа гэнэ. Калифорнийн найман тойрогт онцгой байдлын горим тогтоож, одоогийн байдлаар ойролцоогоор түймрийн 20 голомт шатаж байгаа аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ