Хан-Уул дүүргийн Тавантолгойн гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орших 256 метр урттай гүүрийгтодорхойгүй хугацаагаар хаасан байна. Тус гүүр нь 1989 онд ашиглалтад оруулж, Тавантолгойн гүүр гэж нэрлэжээ. Гүүр дагуу хайрганы карьерууд олон байдаг бөгөөд даац хэтрүүлж ачаа тээвэрлэдэг, том оврын ачаатай автомашин зорчсон нь гүүр эвдрэхэд гол нөлөө үзүүлсэн гэж мэргэжлийн байгууллагууд үзэж байна. Тиймээс хүний амь нас эрсдэхгүй, хохирол учруулахгүйн тулд гүүрийг тодорхойгүй хугацаагаар хаажээ.
Хайрга олборлодог компаниудын автомашинууд гүүрний хаалтыг нь авч зорчих тохиолдол гарч байгаа аж. Тиймээс өөрсдийн амь нас, техникийн аюулгүй байдлаа бодож тус гүүрээр зорчихгүй байхыг Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас хатуу анхааруулж байна. Одоогоор техник ашиглалтын түвшин тогтоох судалгаа хийж байгаабөгөөд гүүрийг дахин шинээр барих эсвэл засварлах эсэхийг нь тодорхойлох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ