Хохирогч охины ээжийг эрэн сурвалжилж эхлэв

Хойд аавдаа хүчиндүүлсэн таван настай охиныг хамгаалалтад аваад буй. Хохирогч охин алхаж чадахгүй, сэтгэл санааны гүн хямралд оржээ. Түүний бие махбодын гэмтэл болоод сэтгэл санааны хохирлыг нь тогтоохоор Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвөөс шаардлагатай шинжилгээнүүдийг авчээ. Гэмтлийн зэрэг нь энэ долоо хоногтоо багтан гарахаж.Харин самарт явлаа гээд долдугаар сард гэрээсээ гараад ор сураггүй болсон ээжийг нь цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж эхэллээ.
Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар /ГБХЗХГ/ -ын хамгаалалтын байранд хохирогч охиныг хэдий болтол байлгаж, цаашид түүнийг хэрхэн хамгаалах вэ гэдгээ дүүрэг, хорооны нийгмийн ажилтан, цагдаа, хүүхдийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг хуралдаж байна. Тэд өнөөдөртөө /2017.10.16/ багтаад хохирогч охиныг цаашид дэргэдээ байлгаж хамгаалах хүн байгаа эсэх болон ар гэртнь буцаавал дахин бэлгийн болоод сэтгэл санааны хүчирхийлэлд өртөхгүй гэдэг нь баталгаатай юу гэдгийг тогтоох хэргийн нөхцөл байдлын үнэлгээг гаргах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ