“Зайн оношлогооны төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлнэ

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг, БНСУ-ын Бусан хотын Гушин их сургуулийн Бугым эмнэлэг, Seomyeon medical street эмчмлгээний аялал жуулчлалын холбоо, “INJ pharm” компани хоорондын харилцан итгэлцэлд үндэслэн “Зайн оношлогоо төв байгуулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр харилцан ойлголцлын санамж бичигт аравдугаар сарын 13-ны өдөр гарын үсэг зурлаа.
Зайн оношлогооны системийг нутагшуулснаар Бусан болон Улаанбаатар хот хоорондын харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжих, Бусан хотын эрүүл мэндийн байгууллагаас суралцах, туршлага судлах, Монгол улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх тогтолцоог сайжруулах зэргээр хамтран ажиллах боломжууд нээгдэж байгаа аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ