Сансрын гүүрэн гарцыг маргааш нээнэ

Сансрын шатахуун түгээх станцын ойролцоо барьж буй гүүрэн гарц маргааш ашиглалтад орох аж. Чамгүй хугацаа зарцуулсан уг гүүрэн гарцыг ЗМЗ компанийн инженер техникийн ажилтнууд барьж байгуулсан байна.

Нийтдээ 847 сая төгрөгийн хөрөнгөөр босч буй гүүрэн гарц нь металл бүтэцтэй,шилэн фасадтай анхны гарц гэдгээрээ онцлог юм. Уг гарцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан налуу замыг зориулалтын дагуу байгуулжээ.

Баянзүрх дүүргийн 2,22 дугаар хорооныхүүхэд багачууд сургууль, цэцэрлэгт явахын тулд зам гарах гэж удаан хугацаагаар саатдагийн дээр автомашины хөл хөдөлгөөн их байдгаас энэхүү гүүрэн гарцыг хийхэд хүрсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ