Путин Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авлаа

Оросын ерөнхийлөгч Владимир Путин Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээ авах тухай зарлигт гарын үсэг зуржээ. Зохих баримт бичиг эрх зүйн мэдээллийн албан ёсны сайтад тавигдсан байна.

“БНАСАУ-ыг төлөөлж буй этгээдүүд болон бүлэг этгээдтэй шинжлэх ухаан-техникийн талаар хамтран ажиллахыг зогсоох хэрэгтэй” гэж зарлигт өгүүлжээ. Хэрвээ БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийн хөгжилд тус болохгүй тохиолдолд лцөмийн шинжлэх ухаан, техник, агаар-сансрын машины аж үйлдвэр, нисэх хүчний техник юмуу үйлдвэрлэлийн тэргүүний арга, технологийн салбарт” хамтран ажиллаж болох ажээ.

БНАСАУ-ын цөмийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой тэнгисийн хөлөг онгоцуудыг Оростулсын бүртгэлд бүртгэхийг бас зогсоож, түүнчилэн ийм хөлөг онгоцуудыг оросын боомтуудад орохыг хориглохыг (онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор боомтод орж ирэх шаардлагаас бусад тохиолдолд) ерөнхийлөгч даалгасан байна.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2016 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 2321 тоот тогтоолтой холбогдуулан уг зарлигт гарын үсэг зуржээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ