Сэтгүүлчийн амь насыг бүрэлгэсэнд шаналж байна

“WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Мальт улсын сэтгүүлч эмэгтэй Дафне Каруана Галициягийн амь насыг бүрэлгэсэн этгээдийг олоход туслах мэдээлэл өгсөн хүнийг хувиасаа 20 мянган еврогоор (манайхаар 58 сая орчим төгрөг – ред.,) шагнахаа өөрийн твиттер хуудаснаа мэдээлжээ.
Сэтгүүлч бүсгүй аравдугаар сарын 16-ны орой өөрийнх нь машин дэлбэрэх үед амиа алдсан байна.“Мальтын эрэн сурвалжлагч сэтгүүлч, блогерч Дафне Каруана Галиция машинд нь тавьсан бөмбөг дэлбэрснээр гэрээсээ холгүй амь үрэгдсэнд би шаналж байна. Түүний амь насыг бүрэлгэсэн этгээдүүдийг илчлэхэд туслах мэдээлэл өгсөн хүнийг20 мянган еврогоор шагнахаа амлажбайна” гэж Ассанжи бичжээ.
Сэтгүүлч эмэгтэй арлын эрх баригчдыг шүүмжилж, Панамын оффшортой холбоотой тэдний үйлдлийг мөрдөн шалгаж байжээ.
Галиция Мальтын ерөнхий сайд Жозеф Мускат болон түүний туслахуудын талаар саяхан мөрдөн шалгалт явуулж, Панамын офшортой холбоотойгоос гадна, арлын паспортыг худалдаж, Азербайжаны эрх баригчдаас мөнгө авч байсныг илчилсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ