БНАСАУ: Цөмийн дайн хэзээ ч эхлэж мэднэ

"БНАСАУ цөмийн зэвсгийг бүрэн хориглох санааг дэмжиж байгаа. Гэхдээ АНУ-ыг ийм зэвсэгтэй байгаа цагт өөрийн санг хэвээр хадгалах бодолтой байна" гэж НҮБ-д суугаа Умард Солонгосын байнгын төлөөлөгчийн орлогч Ким Ин Рен мэдэгдээд, цөмийн дайн “хэзээ ч эхлэж мэднэ” гэж хэлжээ.
Дипломатч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн зэвсэг хураах асуудал эрхэлсэн хорооны хуралдаан дээр үг хэлэхдээ, долоодугаар сард батласан цөмийн зэвсгийг бүрэн хориглох тухай конвенцийг дэмжиж байгаагаа илэрхийлээд, Вашингтоны засаг захиргаауг баримт бичгийг эсэргүүцэж байгааг мэдэгджээ.
БНАСАУ цөмийн зэвсэг, баллистик пуужинтай болсон нь “өөрийгөө хамгаалах зайлшгүй арга хэмжээ юм” гэж тэр хэлсэн байна. “Дэлхийн өөр нэг ч орон ийм удаан хугацаагаар АНУ-ын цөмийн шууд заналхийлэлд өртөж байгаагүй” гэж БНАСАУ-ын төлөөлөгч онцлон тэмдэглээд, “дэлхий нийтийн анхаарал хандаад байгаа Солонгосын хойгийн байдалнь цөмийн дайн хэзээ ч эхлэж мэдэх тийм ноцтой цэгтээ хүрээд байна” гэж дурджээ.
“АНУ-ын дайсагнасан чиг бодлого, цөмийн сүрдүүлэг бүрэн арилаагүй цагт, бид манай цөмийн зэвсэг, баллистик пуужингийн талаар хэзээ ч, ямар ч нөхцөлд хэлэлцээ хийхгүй. Энэ жил БНАСАУ цөмийн хүчинтэй болох сүүлчийнзаагийг давж, одоо “атомын бөмбөг, устөрөгчийн бөмбөг болон тив хоорондын баллистик пуужинтай болоод байна” гэж төлөөлөгч мэдэгджээ.
“АНУ-ын нийт нутаг дэвсгэр манай пуужингийн тусгалынбүсэд багтажбайгаа бөгөөд хэрвээ АНУ манай ариун газар шороонд халдахаар зүрхлэвээс, бидний хатуу цээрлүүлэлтээс мултрахгүй” гэж Ким Ин Ренонцлон дурдсан байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ