Украинчуудын дэлгүүр хоршооноос хулгай хийх нь "дэнджээ"

Украины оршин суугчид жилд жижиглэнгийн барааны дэлгүүрүүдээс нэг тэрбум гаруй гривенийн (манайхаар 86 тэрбум орчим төгрөг – ред.,) үнэ бүхий бараа хулгайлжээ. Энэ талаар ZN.ua сайтад мэдээлсэн байна.
Тус оронд 20 төрлийн бараа тутмын нэг нь хулгайд алдагддаг байна. Хулгайгаас болоод дэлгүүр бүр ашгийнхаа 1,5 хүртэл хувийг алдаж байгаа ажээ.
Дэлгүүрээс эд бараа хулгайлдаг залуус ийм маягаар “нэр нүүрээ барж, бусдыг тохуурхаж байна” гэж материалд цохон дурджээ. Мөн боломжийн амьдралтай иргэд ч хулгай хийхээс буцдаггүй гэнэ. “Гэхдээ өл залгах сохор зоосгүйхүмүүс илүүтэй хулгай хийдгийг” сайтад тэмдэглэжээ.
Хулгайч нар дэлгүүрээс сахлын хутга, хувцас, гутал зэрэг овор хэмжээ багатай бараа авч гардаг байна. Хүнсний бараанаас бяслаг, хиам, хүнсний ногоо, архийг илүүтэй хулгайлдаг аж.
“Ийм их алдагдалтай нөхцөлд худалдааны сүлжээний эзэд уг асуудлын тталааржил бүр дуугарч байх ёстой юм шиг санагдаж болох. Гэвч ингэдэггүй. Түүгээр ч барахгүй, ийм тоо баримтыг маш нууцладаг. Яагаад?Яагаад гэвэл, дэлгүүрийн бүх алдагдал барааны үнэд шингэдэг байна. Худалдааны сүлжээний эзэд төдийгүй,төр ч энэ байдалд хэрхэн ажиллахаа мэддэггүй бололтой. Эсвэ энэ үзэгдлийг санаатайгаар анзаарахгүй байх шиг” гэж Василий Худицкий дурджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ