Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарлав

Телевизийн хөтлөгч Ксения Собчак 2018 оны гуравдугаар сарын 18-нд болох ерөнхийлөгчийн сонгуульд оролцоно гэдгээ мэдэгдэв. “Намайг Ксения Собчак гэдэг. Би Оросын ерөнхийлөгчийн албан тушаалд нэрээдэвшүүлж байна”гэжsobchakprotivvseh.ru сайтад дурджээ.
Үүний зэрэгцээ “Ведомости” сонин ч Собчакийн ил захидлыг нийтлэсэн байна.
“Би бүгдийн эсрэг” нэр дэвшигч гэж ирэх 11 нэгдүгээр сарын 5-нд 36 нас хүрэх телевизийн хөтлөгч өөрийгөөтодорхойлж байна.
Ингэхдээ миний бие үзэл суртлын хатуу хүрээний гадна байгаа, тодорхой намуудад хамааралгүй, намын юмуу бүлгийн сахилга баттай холбоогүй, гэхдээулс төрийн бүх хүчинтэй зөвлөлдөхөд нээлттэй байна гэж тэр мэдэгджээ. Миний сонгуульд оролцох нь “сонгогчдод ашигтай, оросын улс төрийн тогтолцоонд тустай” гэж телевизийн хөтлөгч хэлсэн байна.
Собчакаравдугаар сарын 24-нд Москвад хэвлэлийн хурал хийж, энэ үеэр бүх ас уултад хариулна гэдгээ мэдээлжээ.
Собчак нэрээдэвшүүлж болохыг зарим олон нийтийн мэдээллийн хэрэгсэл өмнө нь мэдээлж байсан юм. Төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков эдгээр мэдээг тайлбарлахдаа, “Ксения манай Үндсэн хуулийн заалтад бүрэн тохирч байгаа” бөгөөд ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэж тэмдэглэсэн юм.Собчакийн улс төрийн итгэл үнэмшил хараахан тодорхойгүй байгаа гэж Песков бас дурдаад, тэр огт хоосноос улс төрийн туршлага хуримтлуулахад хүрнэ гэж хэлсэн байна.
“Улс төр бол сэтгүүл зүйгээс огт ялгаатай, энэ бол огт өөр зүйл” гэж хэвлэлийн нарийн бичгийн дарга телевизийн “Дождь” сувгийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлсэн юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ