Ши Зиньпин: Хятад улс бусдын ашиг сонирхлыг хэзээ ч хохироохгүй

Ерөнхий нарийн бичгийн дарга Ши Зиньпин 2287 төлөөлөгч оролцож байгаа ХКН-ын 19 дүгээр их хурал дээр үг хэлэхдээ "Хятад улс эзлэн түрэмгийлэх бодлого хэзээ ч явуулахгүй" гэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
"Хятад улс өөрийн эрх ашгийн төлөө бусдын эрх ашигийг хохироохгүй. Жанжлагчийн байр суурьны төлөө санаархаж,эзлэн түрэмгийлэх бодлого хэзээ ч явуулахгүй” гэж тэрээр хэлсэн байна.
“Нэг Хятадын” зарчмыг хэвээр хадгалах нь улс орон зөв чиглэлээр хөгжих зайлшгүй нөхцөл юм гэж тэр бас дурджээ.
Авлига нь намын хувьд гол аюул болж байна гэж тэр мэдэгджээ. “Одоо авлигатай хийх тэмцэл урьдын адил шийдвэрлэх тэмцэл хэвээр байна. Тодорхой зарчмуудыг хатуу баримтлахдаа, авлигын эсрэг тэмцэлд хориотой бүс байх ёсгүй” гэжтэр хэлсэн байна.
Ши Зиньпинавлигын эсрэг тэмцэх өргөн цараатай кампанит ажлыг 2014 онд эхлүүлсэн юм. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд авилгын хэргээр нэг сая орчим хүн, түүний дотор 100 гаруй сайд, томхон хотын дарга, мужийн тэргүүн шийтгүүлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ