Умард Солонгос баллистик пуужин бүхий шумбагч хөлөг онгоцтой болжээ

Америкийн тагнуулын албаныхан нэг юмуу хэд хэдэн тив хоорондын баллистик пуужингаар зэвсэглэсэн Умард Солонгосын “Sinpo-C” гэдэг шинэ шумбагч хөлөг онгоцыг илрүүлжээ гэж “The Diplomat” сэтгүүлд бичсэн байна.

Сэтгүүлд буичсэнээр, энэ шумбагч хөлөг онгоц нь дизель-цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд 2,5 мянган тонн усны түрцтэй, өргөөшөө 11 метр гэнэ.

Шумбагч хөлөг онгоцны зургийг 2017 оны дөрөвдүгээр сард хиймэл дагуулаас авсан ч, хөлөг онгоцтой нь саяхан л мэдэгдсэн байна.

БНАСАУ тив хоорондын баллистик пуужин бүхий “Sinpo-B” гэдэг нэг л шумбагч хөлөг онгоц саяхан болтол байсан юм. 1,7 мянган тоннын усны түрцтэй уг шумбагч хөлөг онгоц 2014 онд анх ажиглагдсан бөгөөд “Pukguksong-1” гэдэг тив хоорондын баллистик пуужинтай ажээ.

“Sinpo-C” шинэ шумбагч хөлөг онгоц нь “Sinpo-B” шумбагч хөлөг онгоцыг бодвол илүү том, хүчтэй бөгөөд илүү том тив хоорондын баллистик пуужин авч явж чадалтайгэж “The Diplomat” сэтгүүлд дурдсан байна. Нөгөө талаас, уг шумбагч хөлөг онгоцыг Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын хүчин амархан илрүүлэх боломжтой аж.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ