"Улс орныг тастчин хуваахыг зөвшөөрөхгүй"

Испани улс орныг тастчин хуваах гэсэн Каталонийн салан тусгаарлах үзэлтүүдийн санаархлыг сөрөн эсэргүүцэх ёстой гэж ван VI Филипп мэдэгджээ.

РИА Новост агентлагийн уламжилснаар, Испанийн үндсэн хуулиар төрийн тэргүүн байдаг ван Гүнж Астурийскаягийн нэрэмжит шагнал гардуулах ёслол дээр олон нийтэд ингэж мэдээлсэн байна.

Улс оронүндсэн хуулиа хүндэтгэн, нэгэнт 39 жил парламентын ардчиллын нөхцөлд аж төрж байгаа бөгөөд тиймээснутаг дэвсгэрийг тастчин хуваах гэсэн санаархлыг хууль ёсны аргаар сөрөн эсэргүүцэх ёстойг VI Филипп эх орон нэгтнүүддээ сануулжээ.

“Каталони муж чухал хэсэг нь байгаа, цаашид ч хэвээр байх XXI зууны Испани орон хүч чармайлт,итгэл, дотносогсэтгэл, төслүүдэд үндэслэх ёстой” гэж тэр тэмдэглэсэн байна.

Ингэснээр ван үндсэн хуулийн 155 дугаар зүйлийг хэрэглэх саналтай байгаагаа илэрхийлжээ. Каталонийн өөртөө засах статусыг зогсоож болохыг уг зүйлд заасан байдаг аж. Испаниас тусгаарлах тухай нийт ард түмний санал хураалт аравдугаар сарын 1-нд тус мужид болсон юм.

Түрүүнд нь Испанийн Үндсэн хуулийн шүүх санал хураалт явуулахыг хориглосон билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ