Европын хамгийн их орлоготой алдартнуудыг тодруулжээ

“Форбс”сэтгүүл Европын хамгийн их орлоготой алдартнуудын жагсаалт гаргажээ. Сүүлийн 12 сард 95 сая ам. долларын орлого олсон (татвар төлөхөөс өмнө) Британийн зохиолч Жоан Роулинг жагсаалтын эхэнд бичигдсэн байна.Тэрээр энэ мөнгөний бараг талыг нь Гарри Поттерын тухай номнуудаас олжээ.

Мадридын хөлбөмбөгийн “Реал” клубийн одКриштиану Роналду хоёрт бичигдсэн байна. Тэрээр өнгөрсөн жил 93 сая ам.долларын орлого олжээ. Гуравт Британийн рокийн “Coldplay” хамтлаг орж, хөгжимчид нь 88 сая долларын орлого олсон байна. Дуучин Адель 69 сая ам. доллараар дөрөвт бичигджээ.

Жагсаалтад нийт 20 хүн орсон бөгөөд тэдний өнгөрсөн жилийн нийт орлого 1,06 тэрбум ам.долларт хүрсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ