“Евровидение-2017” бэлтгэх явцад 15 сая евро зувчуулжээ

Киевт “Евровидение-2017” тэмцээнд бэлтгэх явцад 15 сая гаруй евро хулгайлсныг телевизийн “Россия 24” суваг мэдээлжээ. Энэ нь хөгжмийн тэмцээнд зориулж гаргасан бүх мөнгөний бараг дөрөвний гурав нь гэнэ. Евровидение тэмцээнийг зохион байгуулахад Украин улс 20 гаруй сая евро гаргасан байна.
Ийм их хэмжээний мөнгө алга болсныг аудитын шалгалтаар илрүүлжээ. Бусад зөрчлүүд илэрсэн бөгөөдтендерт заасантай харьцуулбал үйлчилгээний өртөгийг хэтэрхий өндөр тогтоож байсан аж.
Хэргийн материалыг хуулийн байгууллагад шилжүүлжээ. Олон сая евро хэний халаасанд орсныг мөрдөн байцаагчид тогтоох юм. Уг тэмцээн тавдугаар сард болсон аж.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ