Путин залуучууд, оюутны их наадам нээв

Аливаа хаалт хориг нөхөрлөлийн өмнө хүчин мөхөсдөнө, харин хүмүүсийн харилцаа нь улс төр, үндэсний болон шашин шүтлэгийн ялгаанаас хамаардаггүй. Оросын ерөнхийлөгч Владимир Путин Сочи хотод Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг нээх ёслол дээр үг хэлэхдээ ингэж мэдэгдсэнийг Интерфакс агентлаг уламжилжээ.

Анхны их наадам далан жилийн өмнө болжээ. Харин тэгэхэд яг та нар шиг хөвгүүд, бүсгүйчүүдийг залуу нас, чин санаа, сайхан сэтгэл нь үл итгэлцийн мөсийг хайлуулж чадна, дэлхий ертөнцийг шударга бус явдал, дайн дажин,мөргөлдөөнөөс ангижруулахад туслана гэсэнитгэл найдвар, мөрөөдлийн хүч нягтруулсан юм” гэж Путин мэдэгджээ. Залуус энэ чиглэлээр их зүйл хийж чадсан гэж тэр хэлсэн байна.

Орос улс Дэлхийн залуучууд, оюутны их наадмыг гурав дахь удаагаа хүлээн авч байна, энэ удаагийн уулзалт нь их наадмын бүхий л түүхэн дэх хамгийн өргөн төлөөлөлтэй нь юм гэж төрийн тэргүүн дурджээ. “Дэлхийн 180 гаруй улс, манай гарагийн бүх тивийн бараг 30 мянган төлөөлөгч, зочин гийчин, сайн дурынхан энд Сочид хуран цугларлаа” гэж тэр тэмдэглэсэн байна.

Их наадмын алтан товч цэцгийн таван дэлбээ бүх тивийн эв санааны нэгдлийн бэлгэдэл болсон юм. Янз бүрийн орон, үндэстэн ястны, шашин шүтлэгтэй залуус та нарыг нийтлэг үнэт зүйлс, зорилго, эрх чөлөө, аз жаргалд хүрэх гэсэн хүсэл тэмүүлэл нэгтгэж байгаа гэдэгт би итгэлтэй байна” гэж Путин хэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ