Ким Чен Ун “гэнэт үхвэл” яах вэ?

Хэрвээ БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун “гэнэт үхвэл” америкийн тагнуулын төв газар (ТТГ) хэрхэх тухай тус газрын захирал Майкл Помпео ярьжээ. Түүний хэлснийг “South China Morning Post” сонинд дурдсан байна.
Умард Солонгосын удирдагчийг устгавал юу болох тухай асуултад ТТГ-ын захирал хариулахдаа, “Ким Чен Уны тухайд гэвэл хэрвээ тэр байхгүй болвол би энэ тухай огт ярихгүй” гэж мэдэгджээ.
Тагнуулын төв газар болон түүний зорилт хэрхэн өөрчлөгдөж байгаа тухай тэрээр бас ярьжээ. “Бид илүү хүчирхэг байгууллага болох бодолтой байгаа” гэж Помпео хэлсэн байна.
БНАСАУ-ын пуужингийн цохилтод АНУ бэлэн байх ёстой гэж ТТГ-ын захирал өмнө нь мэдэгдсэн ч,“эцсийн алхамаас” хэрхэн сэргийлэхийг тайлбарлаагүй юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ