Оросын эдийн засаг 3.7 хувиар өснө гэж таамаглажээ

2017-2035 онд оросын эдийн засаг жилд дунджаар 3,7 хувиар өсч, 2021-2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүн жил бүр 5 хувиар нэмэгдэнэ. “Известия” сонин Оросын шинжлэх ухааны академийн прогнозыг иш татан даваа гарагийн дугаартаа ингэж бичжээ.

2035 он гэхэд нийт бүтээгдэхүүний бүтэц өөрчлөгдөнө гэж эрдэмтэд үзэж байна.“Хэрвээ одоо нийт бүтээгдэхүүн гол нь үйлдвэрлэлийн болон үйлдвэрлэлийн бус үйлчилгээнээс бүрдэж байгаа бол, цаашид ийм үйлчилгээний хувь хэмжээ буурна. Ингэхдээ ДНБ-ий бүтэцэд шилдэг технологийн үйлдвэрлэлийн хэмжээ нэлээд өснө” гэдэгт тэд итгэлтэй байна.

Харин шинжээчид Оросын ШУА-ийн таамаглалд эргэлзжээ.ДНБ-ий ийм хурдацад хүрэхийн тулд бүтцийн шинэтгэл хийж, нефтийн үнэ нэг баррель нь 100 ам. долларт хүрэх хэрэгтэй гэж тэд үзэж байна.

Оросын эдийн засагуналтаас гарч, энэ жил өсөлтийн аядуу хурдац үзүүлж байна гэж Дэлхийн банк аравдугаар сарын 9-нд мэдэгдсэн юм. Олон улсын энэ байгууллагын прогнозоор, 2017 онд Оросын ДНБ 1,7 хувь, 2018 онд 1,8 хувиар нэмэгдэх ажээ.

Бүтцийн шинэтгэл хийснээр 2035 он гэхэд Оросын ДНБ хоёр дахин нэмэгдэж болох юм гэж стратегийн судалгааны төвийн зөвлөлийн тэргүүн, Сангийнсайд асан Алексей Кудрин үзэж байна. Хэрвээ юу ч өөрчлөгдөхгүй бол,тус орны эдийн засаг хамгийнамжилттай жилүүдэд ч2,5 гаруй хувиар өсч, 2035 он гэхэд 2016 оныхоос бүхэлдээ50 хувиар нэмэгдэх ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ