АНУ, Оросын цөмийн зэвсгийн нөөцийг харьцуулжээ

Орос, Америкийн талууд стратегийн цөмийн зэвсгийн сангаа хорогдуулсаар байна. АНУ-ын төрийн департаментын шинжээчид ийм баримтыг дурджээ.

Энэ нь Орос, АНУ хоёр стратегийн давшилтын зэвсэглэлийг цаашид хорогдуулж, хязгаарлах арга хэмжээний тухай Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж буйхэлж байгаа юм.

Шинэ тайланд тэмдэглэснээр ОХУ цөмийн зэвсэг тээгч 501 хэрэгсэл, 1561 цөмийн цэнэгт хушуутай байна.Харин АНУ 660 тээгч хэрэгсэл, 1393 цөмийн цэнэгт хушуутай ажээ.

"Умард Солонгос удахгүй тив хоорондын баллистик пуужинтай болно" гэж АНУ-ын зэвсэгт хүчний штабын дарга Жозеф Данфорд саяхан мэдэгдсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ