Хятад дахь сэргээшийн асуудлыг шалгаж эхэлжээ

Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) 1980-1990-ээд онд Хятадын спортод байсан сэргээшийн өргөн цараатай системийг шалгаж эхэлснээ зарласан байна. Энэ талаар тус байгууллагын сайтад бичжээ.

Германы телевизийн ARD сувгийн сэтгүүлч Хайо Зеппельтийн бүтээсэн баримтат кино ингэж шалгах шалтаг болсон байна. 1980-1990-ээд 10 мянга гаруй тамирчин хориглосон эм бэлдмэл хэрэглэж байсан гэж Хятадын шигшээ багийн эмч байсан Сюэ Иньсянь гэгч эмэгтэй ярьжээ. Түүний хэлснээр, сэргээшийн систем спортын бүх төрлийг хамарч, сэргээшийн хүчинд л бүх медалийг авч байсан байна.

Сюэ Иньсянь 1988 оны олимпийн наадмын үеэр гимнастикчдад хориотой эм бэлдмэл өгөхөөс татгалзсан боловч Хятадын эрх баригчид ийм систем байдаг тухай ярихгүй байхыг түүнд ятгахаар оролдож байсан аж. Ийнхүү сүүлд нь тэрээр улс төрийн шалтгаанаар Германд оргонох эрх хүсч, Хятадаас гарч явсан байна.

WADA шинжээчдийнбие даасан хэсэг байгуулсан бөгөөд уг хэсэг Сюэ Иньсяний хэлснийг шалгаж, нөхцөл байдлыг тодруулах ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ