БНАСАУ биологийн зэвсэг "хийдэг"

БНАСАУ-д цөмийн зэвсгийн сан бүрдүүлэхийн зэрэгцээ биологийн зэвсэг хийж байж болох юм гэж Харвардын их сургуулийн дэргэдэх судалгааны “Belfer” төвийн тайланд дурджээ.
Америкийн судлаачид Умард Солонгосоос оргон гарсан хүмүүсийн хэлснийг иш татахдаа, Пхеньяны эрх баригчид бүр 1960-аад оноос ийм ажил хийж байгаа хэмээн нотлож буйг Интерфакс агентлаг мэдээлсэн байна.
БНАСАУ-ын нутагт биологийн зэвсэг үйлдвэрлэдэг гурван төв болондээрхажилтай холбоотой байж мэдэх судалгааны долоон төв байдаг ажээ. Пхеньяны биотехнологийн хүрээлэн нь эдгээрийн нэг байжмэднэ гэж “Korea Herald” сонинд бичсэн байна. Янз бүрийн патоген, тухайлбал боом, цэцэг өвчин, булчин задрах тахал болон бусад тахал өвчний нян гаргаж авдаг ажээ.
Умард Солонгосын эрх баригчид дайн гарсан тохиолдолд пуужин, дрон, нисэх онгоц, түүнчилэн тусгай албадын 200 мянган ажилтны тусламжтайгаар биологийн зэвсэг тараахаар төлөвлөж байна хэмээн илтгэлд нотложээ. Мөн дайсагнагч орнуудад байгаа нууц туршуулуудыг ч ашиглаж болох юм гэж “Нью-Йорк пост” сонинд бичсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ