Собчак: Крымын тухай хэлсэний төлөө намайг шийтгэж болохгүй

"Крымын тухай хэлсэн үгний төлөө намайг шийтгэж болохгүй" гэж 2018 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор төлөвлөж буй телевизийн хөтлөгч Ксения Собчак хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна. Салан тусгаарлах юмуу нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулахыг уриалахыг манай орны хуульд хориглодог. Харин төрийнсанаа бодолд тохирохгүй өөрийн санаа бодол илэрхийлснийтухайд гэвэл,ингэхийг хуулиар хориглоогүй гэж Собчак тэмдэглэжээ.
Собчак ерөнхийлөгчид нэр дэвших бодолтой байгаагаа зарласны дараа хийсэн анхны хэвлэлийн хурал дээр хэлэхдээ, Крымыг украины нутаг дэвсгэр гэж үзэж, харин Орос, Украины харилцааг сэргээх нь ОХУ-ын гол зорилт гэж мэдэгдсэн юм.
Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Крым Украинд хамаарагдах тухай телевизийн хөтлөгчийнмэдэгдлийгугтаа буруу зүйл гэж тодорхойлжээ. Хуулийн дагуу, үнэн хэрэгтээ Крым болОХУ-ын салшгүй хэсэггэж Песков хэлсэн байна. Тийнхүүхойгийн нутаг дэвсгэрийн хамаарлын асуудлыг хэнтэй ч хэлэлцэх учиргүй” гэж Кремлийн төлөөлөгч бас онцлон тэмдэглэжээ.
Гэхдээ телевизийн хөтлөгч ингэж хэлснээрээ хууль зөрчсөн эсэхийг тайлбарлахаас Песков татгалзсан байна. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэсэх нь Кремлийн эрх мэдлийн асуудал биш” гэжтэр дурджээ.
Собчак Оросын ерөнхийлөгч болвол, давын өмнө шийдвэрлэх гурван асуудлыг хөндсөн байна.
2018 оны сонгуульд ялвал, би Улсын думийг тарааж, Лениний шарилыг Улаан талбай дахь мавзолейгаас гаргаж, хүссэн хүн бүртКремлийн дэвсгэрторох боломж олгоно гэж Собчак хэлжээ.Тэрээр сэтгүүлч Юрий Дудид ингэж ярьсан байна.
Кремль болон Улсын думтэй танилцах нь “маш чухал, бэлгэдлийн шинжтэй зүйл” юм, тиймээс би улс орны удирдлагын үйл ажиллагаа явуулдаг газрыг нээлттэй байлгахыг зорьж байгаа юм гэж Собчак тайлбарлажээ. Лениний шарил Мавзолейд байх ньтун зохисгүйгэж тэр хэлсэн байна.
Ксения Собчак ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоо зарласны дараа мягмар гарагт анхны хэвлэлийн хурал хийсэн юм.“Манай улсын дум ньтелевизийн “Дом-2”шонуаас ч хавьгүй дор инээдэмтэй газар” гэж тэр мэдэгджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ