Япон баллистик пуужингийн төсөл эхлүүлнэ

Япон, Хятадын хоорондын байнгын маргаантай бүс нутаг болох Сенкакү арлыг хамгаалахад хэрэглэх зорилгоор 400-500 км холын тусгалтай баллистик пуужинтай болох төслийг Японы Батлан хамгаалах яам эхлүүлэх гэж байна.

“Санкей” сонинд бичсэнээр бол уг пуужинг өмнөд нутгийн Окинава арал дээр байрлуулах бололтой. Хятадын зүгээс Сенкакү арал руу нэвтэрч орох гэвэл тэр үйлдэлд хариу цохилт өгөх зориулалтаар уг пуужинг ашиглах юм гэнэ.

Төслийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг ирэх сард хүрээнд бэлэн болгохоор зэхэж буй. Энэ төслийг амжилттай хэрэгжүүлбэл Японы өөрийгөө хамгаалах хүч анх удаа ийм пуужинтай болох юм.

2016 он гэхэд Японы Батлан хамгаалах байгууллага холын тусгалтай баллистик пуужинтай болох ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Тэгэхдээ ийм ажил нь Японы зэвсэгт хүчний үйл ажиллагаа зөвхөн улсаа батлан хамгаалах явдлаар хязгаарлах тухай Үндсэн хуулийн заалтад харшилж магадгүй гэж эрх баригч эвслийн намын зарим гишүүн болгоомжилж буй тул парламентаас татгалзвал Батлан хамгаалах яам нь төлөвлөгөөгөө хойшлуулж мэднэ гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ