Ц.Цогзолмаа: Багш нарыг ард нь турхирч байгаа хүн байна

Багш нар өнөөдрөөс эхлэн хугацаагүй ажил хаялт зарлаж байгаа билээ. Тус ажил хаялтад хот хөдөөгийн 177 ЕБ-ын сургууль, 217 цэцэрлэг, Шинжлэх ухааны 11 байгууллага оролцохоо мэдэгдсэн талаар ҮЭХ-с нь мэдээлээд буй.

Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Бид гурван талт зөвшилцлийн хүрээнд асуудлаа ярилцсан. Хэлэлцээрийн хүрээнд 2018 оны улсын төсөвт багш нарын бодит орлогыг 50хүртэл хувиар нэмэгдүүлэх боломжийг оруулж, тавьсан шаардлагыг нь биелүүлсэн.

Хамтарсан ажлын хэсэгтэй ойлголцолд хүрсэн. Зөвшилцөлд хүрсэн учир ажил хаялт зохион байгуулах ньхууль бус гэдгийг багш нарт анхааруулсан. Манай багш нар нийгмийн сэхээтнүүд. Хамгийн хүнд хэцүү мэдээллийг хүлээн авч иргэдэд ойлгуулдаг хүмүүс. ОУВС ямар шаардлага тавьсан, улс орны нийгэм, эдийн засгийн байдал ямар байгаа билээ гэдгийг ойлгох сэхээтний арми маань ийм байдал гаргаж байгаад хувь хүний хувьд харамсаж байна.

Энэ хэмжээнд хүргэхгүй юмсан гэж манай яамныхан амралтын өдрүүдэд ажлын хэсэгтэй уулзаад, битгий ажилд хаялтад оролцоорой, эрхзүйн хувьд хууль бус гэжойлгуулсан. Гэвч өнөөдөр ямар нэг байдлаар, улстөрийн захиалга ч гэдэг юм уу, ард нь турхирч байгаа хүн байна гэж бодоход хүргэлээ” гэсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ