Сэргээгдэх эрчим хүчний чухлыг онцлов


Сэргээгдэх эрчим хүчний инновацийн эдийн засгийн шинэчлэлтийг танилцуулах, дэлхий нийтийн тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх үүднээс Тайванийн Засгийн газраас “Өөрчлөлт зүрх сэтгэлээс эхэлдэг” нэртэй англи хэл дээрх богино хэмжээний киног бүтээн гаргав.
Тус бүтээлд Тайванийн өмнөд далайн эргийн Пиньдун мужид 2009 онд хар шуурганы гамшигт нэрвэгдсэний дараа нарны эрчим хүчний үүсгүүртэй гэрэл, салхин сэнсний эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийн төслүүдийг хэрэгжүүлснээр түлшний эх үүсвэрт эрчим хүчний хэрэглээг багасгаж үйлдвэрлэлийн салбарын өсөлтийг бий болгож өндөр ач холбогдолт үр дүнд хүрч чадсаныг тусгажээ.
2009 онд Пиньдун мужид тохиолдсон Morakot далайн хар шуурганы хүчтэй цохилтод тус нутаг дэвсгэр далайн усанд нэрвэгдэн гамшигт үйл явдал тохиолдсоноор усны гамшгаас сэргийлэх усан цахилгаан эх үүсвэр болон ухаалаг бичил сүлжээнд суурилсан төслүүдийг хэрэгжүүлсэн юм. Энэ нь удаан хугацааны туршид ашиглагдсан соруулсан хөрсний ус нь газрын давхаргад үржил шим хангалтгүйгээс газар тариаланд сөрөг нөлөө үзүүлсэн байдалд өөрчлөлт хийн усыг цэвэршүүлэн ашиглах шинэлэг технологи гаргасан. Мөн далайн усны эрчим хүчинд суурилсан болон өндөр дэвшилтэт нарны эрчим хүчний үүсгүүрт сэргээгдэх эрчим хүчийг ихээр үүсгэн цахилгааны хэрэглээг хөдөө аж ахуйн хэрэглээнд өргөнөөр нэвтрүүлэн цахилгаан эх үүсгүүрийн бодлогод усан эрчим хүчийг ашиглах технологийг нэвтрүүлсэн болно.
Тайваниас Монгол Улсад суугаа Хуан Куо Рун төлөөлөгч дэлхий нийтээр түлшний эрчим хүчний хэрэглээг бууруулахад эрчимтэй үйл ажиллагаа явуулж байгааг дурдаад Тайванийн Пиндун мужийн сэргээгдэх эрчим хүчний шинэ төслийг дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрөхийг илэрхийлээд энэхүү төсөл нь 2015 онд АПЕК-ийн “Эрчим хүчний ухаалаг олон нийтийн санаачилга” хөтөлбөрийн мөнгөн медалийн шагналыг хүртсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ