Багш нарын ажил хаялттай холбоотой мэдээлэл хийнэ

10.00

  • НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Түрээсийн орон сууцыг хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэх тухай болон 'Орон нутгийн үйлдвэрлэлийн түншлэл' дэд хөтөлбөр батлах тухай зэрэг 4 асуудал хэлэлцэнэ.
  • Монгол Улсын Шинжлэх ухааны ажилтны өдрийг тохиолдуулан Шинжлэх ухааны академийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

11.00

  • Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр боловсруулсан “Монгол Улсын эрдэс баялгийн салбар дахь орон нутгийн гэрээ, туршлага, сургамж, цаашдын чиглэлүүд” сэдэвт судалгаа танилцуулах арга хэмжээНээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.
  • Боловсрол, шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооноос багш нарын хугацаагүй ажил хаялттай холбоотойгоор мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хурал МҮЭХ-ны байранд болно.
  • Багш нарын хугацаагүй ажил хаялттай холбогдуулан Монголын сурагчдын холбоо, Монголын эцэг, эхчүүдийн холбоо хамтран Монголын залуучуудын холбооны 104 тоотод мэдээлэл хийнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ