Таны амьдралыг өөрчлөх 11 бяцхан зуршил


Шинэ зуршил, шинэ санаа гээд нэг бяцхан өөрчлөлт таны амьдралыг эрс өөрчилж чадна. Бидний өөрчлөх юмуу, олж авахыг хүсдэг зуршил бидний олонхид нь бий. Хэрвээ бид өөрийн бие болоод оюун ухаанд илүү сайн санаа тавьбал, бидний амьдрал улам сайн сайхан болно. Жаахан ч гэсэн ийм өөрчлөлт нь таны амьдралыг сайн тийш мэдэгдэхгүйгээр өөрчилж чадна шүү.
Сайн нойроо ав
Нойр нь бидний бие махбодийн хувьд зүгээр нэг багагүй чухалтөдийгүй, маш чухал зүйл юм. Хэрвээ та эрүүл саруул, үр бүтээлтэй хүн байхыг хүсч байгаа бол, хоногт 7-9 цаг унтах хэрэгтэй.
Эерэгээр сэтгэ
Эерэг сэтгэлгээ нь таныг зүгээр нэг амжилттай ажилладаг хүн болгочихгүй нь мэдээж. Гэхдээ өөрийгөө зөв хүсэл тэмүүлэлтэй болгоход туслах нь гарцаагүй.Ямар нэг муу зүйлийн тухай бодох бүртээ өөрийгөө зогсоож, үүнийгээ сайн бодол болгохоос эхэл.Удахгүй энэ нь зуршил болж хувирна.
Ахиухан хийж, бага амла
Хүмүүсийн гайхлыг төрүүлэхийн тулд ингэхээс илүү зүйлийг бодож олохгүй биз ээ. Өгсөн амлалтаа биелүүлэхгүй байх нь Таны хүсч байгаа сүүлчийн зүйл болог. Тиймээс хийж чадахаасаа арай багыгамлаж, харин арай ахиухныг хий.
Инээмсэглэж бай
Инээмсэглэл бол өдрийг эерэгээр эхлүүлж, Та болон ойр хавийн хүмүүсийн хоорондохсаадыг давах хамгийн сайн арга мөн.
Тусла
Буяны үйл бол таныг үнэхээр онцгой хүн болгоно. Бусдад туслахад жаахан ч гэсэн цаг зав юмуу цалингийнхаа өчүүхэн хэсгийг зориул.
Бүү зэмлэ
Бүх хүнд ямар нэг үйлдэл хийх өөрийн гэсэн шалтгаан, өөрийн гэсэн асуудал бий. Хэн ч төгс төгөлдөр биш, тиймээс өөрийнхөө огт мэддэггүй хүмүүсийг зэмлэх гэж бүү яар.
Суралц
Одоо ямар нэг шинэ зүйлд суралцах өч төчнөөн боломж байна. Ажилдаа амжилт гаргаж, эсвэл зүгээр л хувь хүний хувьд өсч дэвшихийн тулд Та суралцаж чадна.
Уучилж сур
Урьд нь Тантай яаж харьцаж байсан нь учир холбогдолгүй. Уучилж сурах хэрэгтэй, эс бөгөөс амьдрал гомдол харууслаар дүүрэх болно. Энэ нь амаргүй, гэхдээ өнгөрсөн үеийн тухай бодол санаа таны амьдралыг хянах ёсгүй.
Ус уу
Ахиухан ус уу, энэ нь маш чухал. Өглөө бүр өлөн элгэн дээрээ стакан цэвэр ус уухдаа Та шөнө нь хуримтлагдсан хорт бодисоос сална. Мөн хоол идэх бүрийн өмнө стакан ус уух ньбие галбираа хадгалж, энергиэр цэнэглэгдэхэд туслана.
Дасгал хий
Дасгал бол бүх өвчнөөс хамгаалах үнэхээрийн шидэт хэрэгсэл мөн.Биеийн хэр тааруу ачаалал таны ой санамж, сэтгэл санааг сайжируулж,таныг илүү бүтээлчээр эрэлхийдэг болгож чадна. Тиймээс зүгээр бүү суу, жаахан ч гэсэн гүй!
Цэвэрч бай
Шалан дээр унасан зүйлийг авч, босмогцоо ороо хурааж, хэрэглэсэн аяга тавагаа дор нь угааж сур. Үүнийг зуршил болго, Тан дээр зочин гийчид санаандгүй орж ирвэл, Та өөртөө баярлалаа гэж хэлнэ.
Бүр бага сагахан зүйлээс эхлэвэл та амьдралынхаа бараг бүх зүйлийг өөрчилж чадна. Тиймээс аар саархан зүйлээс эхлэ, Таны амьдрал хэрхэн сайн тийшээ өөрчлөгдөж байгаа нь танд анзаарагдахгүй.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ