Сургууль, цэцэрлэгүүд хэвийн ажиллаж эхэллээ

Энэ сарын 13-нд улс орон даяар ЕБ-ын 177 сургууль, СӨБ-ийн 217 цэцэрлэг, 11 шинжлэх ухааны байгууллага ажил хаялт зарласан. Харин Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор ерөнхий боловсролын сургууль, 127 дугаар цэцэрлэг болоод 24, 42, 215-р цэцэрлэгийн багш нар ажил хаялтад оролцохоо мэдэгдсэн ч хүүхдүүдээ хүлээж авах нь зөв гэж үзэж, тус сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Ажил хаялтанд оролцож буй нийт багш нар Монголын Боловсрол Шинжлэх Ухааны ҮЭ-ийн холбооноос зарласан хугацаагүй ажил хаялтанд нэгдэж үндсэн цалин 50%-иар нэмэгдүүлэхийг шаардаж эхэлсэн билээ.

Харин өнөөдөр буюу энэ сарын 14-ны өдөр улс орон даяар ажил хаялт зарласан сургууль, цэцэрлэгүүд хэвийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Учир нь ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг нар уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцсан юм. Улмаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрсэн билээ. Мөн БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр өнөөдөр үргэлжлэхээр боллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ