Зам талбайн цасыг цэвэрлэж байна

Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ2017 оны арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн 05.00 цагаас эхлэн хариуцсан нийтийн эзэмшлийн гудамж талбай, авто зам, явган замын цасыг түргэн шуурхай арилгах арга хэмжээг авахаар нийт 37 машин техник, 360 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тодруулбал, давс бодис цацах зориулалтын11 камаз машинаар Энхтайваны өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөө , Нийслэл хүрээ өргөн чөлөө, Зайсангийн гудамж, Баянхошуу, Толгойт,Дүнжингарав, Наадамчдын зам, Баянзүрхийн товчоо зэрэг газарт 67 тонн бодис цацав. Сүхбаатар жанжины нэрэмжит талбайн цас цэвэрлэгээндцас цэвэрлэгээний 3 машин,явган хүний замын цэвэрлэгээнд бичил механик шүүр, цас үлээгч төхөөрөмжүүдийг ашиглаж байгаа юм гэжнийслэлийн Хоттохижилтын газар ОНӨААТҮГ-аас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ