"Салаавч" Ц.Баярцогтыг 15 хоног баривчилна

Ц.Баярцогтод /Цагдаа руу салаавч гаргасан/ холбогдох зөрчлийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.

Зөрчилд холбогдогч Ц.Баярцогт нь танхайрсан нь хавтаст хэргийн хүрээнд нотлогдож байх тул хуульд зааснаар 15 хоног баривчилж, уг хугацаанд 20 цагийн албадан сургалтанд хамруулах шийтгэл оногдуулсан байна. Ингэхдээ өмнө нь саатуулагдсан хоёр хоногийг хасч тооцохоор болжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлыг шүүгч Х.Идэр даргалсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ