ҮЙЛ ЯВДАЛ: “Чингис хаан” одон хүртэх эрхмийг зарлана

09.00

  • Кибер аюулгүй байдлын “The Premier Cyber Security” өдөрлөг ICT Mall-д болно. Үйлчлүүлэгч, түншүүдийн аюулгүй байдал хамгаалалтын төлөв байдал, хамгийн их өсөлттэй байгаа халдлага, ирээдүйд юуг анхаарах шаардлагатай зэргийг ярилцах ба олон улсын хэмжээнд гарч буй түгээмэл халдлага, хэрхэн урьдчилан сэргийлэх болон бусад чухал сэдвүүдийн талаарх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологийг танилцуулна.

10.00

  • НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно. Хуралдаанаар хурлын зохион байгуулалтын асуудал болон Нийслэлийн Засаг даргын 2017 оны үндсэн чиглэлийн явц, нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэж батлах, Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр 5-9 дүгээр сард хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тусгай төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

11.00

  • Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны эхний 10 сарын байдлыг танилцуулах хэвлэлийн бага хурал Үндэсний статистикийн хорооны байранд болно.

11.40

  • Зайсан толгойн Зөвлөлтийн дайчдын хөшөөний талбайд БНМАУ-ын Баатар И.А.Плиевын хөшөөний нээлт болно. Арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Батлан хамгаалах яамны удирдлага болон Владикавказ хотын удирдлагууд оролцоно.

12.00

  • Монгол бахархлын өдрөөр Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэх эрхмийг тодруулж, зарлана. Хэвлэлийн бага хурал Төрийн ордны Иргэний танхимд болно. Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн энэ жил арваннэгдүгээр сарын 19-ний өдөр тохиож байна. Энэ өдөр “Чингис хаан” одон гардуулах ёслол тогтсон дэг жаягийн дагуу болно.
  • Япон, Монголын балетчид хамтран тавьж буй 'Хязгаараас ангид' тоглолтын талаар Корпорайт Конвенш центрийн Еvent Hall-д мэдээлэл хийнэ. Японы бөлетчид, бүжиг дэглээчид, Японд бүжиглэж бга монгол залуус оролцоно.

18.30

  • 'Про стар' продакшны шинэ уран бүтээл 'Залуу мөрдөгчид' киноны нээлт 'Тэнгис' кино театрт болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ