Тэнэмэл амьдралтай 500 гаруй иргэнийг илрүүлжээ

Цагдаагийн байгуулага, нийслэлийн Хүүхэд, Гэр бүлийн хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй хүүхэд, тэнэмэл иргэдийг илрүүлэх арга хэмжээг зохион байгуулж байна.
Өнөөдрийн байдлаар орон нутагт тэнэмэл амьдралтай 148 насанд хүрсэн хүн, 23 хүүхэд, Улаанбаатарт 352 насанд хүрсэн хүн, 11 хүүхдийг цагдаагийн байгууллагаас илрүүлэн, хяналтандаа авчээ. Тэдний орон гэрийг тогтоох, эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгөх ажил үргэлжилж буйг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ