Хүүхдүүд бүлэглэн дээрэм хийжээ

Улаанбаатар хотын хэмжээнд аравдугаар сарын 15-ны өдрийн 05:00 цагаас 16-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаасНийт 1650 мэдээлэл шалгагдсанаас, гэмт хэргийн 199, зөрчлийн 1165, согтуугийн 81, зам тээврийнослын 286, мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 77-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн 13-р хороо “99-р цэцэрлэгийн өмнө 11-р сарын 15-ны 13:30 цагийн үед үл таних хүүхдүүдэд эд зүйлээ дээрэмдүүллээ” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллага шалгажээ.Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороонд суух 13 настай эрэгтэй У-г гэртээ харих замд нь тус дүүргийн гуравдугаар хороонд суух О /эр,14н/,Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд суух Т /эр.14н/, Сонгинохайрхан дүүргийн 13 хороонд суух С /эр,14н/ мөн С /эр,16н/ нарбүлэглэн айлган сүрдүүлж “LG Gpro маркийн гар утсыг дээрэмдсэнийг илрүүлэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ