Б.Шижирбат ихэд "бухимджээ"

“Авьяаслаг Монголчууд” шоуны шилдэг оролцогч Б.Шижирбат “Авьяаслаг Азичууд” шоунд оролцож финалын шатны үзүүлбэрийн төгсгөлд найз бүсгүйдээ гэрлэх санал тавьсан нь шуугиан тариад буй.

Тэрбээр өмнө нь “Авьяаслаг Америкчууд” шоу нэвтрүүлэгт оролцож байсан удаатай. Эхний шатны шалгаруулалтад тэнцсэн ч, хоёр дахь шатны шалгаруулалтаас хасагдсан юм. Харин “Авьяаслаг Азичууд” шоуны санал хураалт дуусаагүй бөгөөд энэ сарын 13-ны 23:59 цагт дуусах аж.

Энэ талаар тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Өмнөх шиг намайг түрүүллээ гэж нэг биш нэлээн хэдэн мэдээлэл тархсан байгаа харагдлаа. Уг нь олон улсын тэмцээнд гүрийгээд байх юм.Жоохон арчаагүй зан гаргаад байна уу даа тэр гарууд"хэмээн бичжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ