Шилдэг гэрэл зургаар "Тамын зам" бүтээл шалгарав

Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбооны 2017 оны шилдэг гэрэл зураг тодруулах ёслол өнөөдөр болж, гэрэл зурагчид шилдгүүдээ шалгарууллаа.

Шилдэг гэрэл зургийн уралдаанд 80 гаруй гэрэл зурагчин 450 орчим бүтээлээирүүлснээс Гран при шагналыг “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Рэнцэндорж хүртжээ. Тэрбээр "Road to hell" буюу "Тамын зам" гэрэл зургийн сурвалжлагаараа шилдгээр шалгарсан байна.

Өмнөговь аймгийн Гашуун сухайт боомтын нөхцөл байдлыг буулгасан түүний энэ бүтээл "Reuters" агентлагаар дамжин дэлхий нийтэд хүрсэн юм.





СЭТГЭГДЭЛ БИЧИХ