Үйл явдлын хураангуй


10.00
Дэлхийн шинжлэх ухааны ажилтны өдөр, Шинжлэх ухааны академийн Философийн Хүрээлэнгийн 45 жилийн ойд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөг Соёлын төв өргөөний Уран зургийн галерейд болно. Өдөрлөгийн үеэр философи, улс төр, эрхзүй, шашин судлал, социологи, нийгмийн сэтгэл зүйн салбарын танилцуулгыг үзэх боломжтой.
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал, жуулчлалын холбоо хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Тус санамж бичгийн хүрээнд аялал жуулчлалын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг хамтран тодорхойлох, түүнийг хэрэгжүүлэхийг төр засгийн байгууллагад уламжлах зэрэг асуудлуудаар талууд хамтран ажиллана.
11.00
- Үл хөдлөх хөрөнгийн 'Тэнхлэг зууч' ХХК-иас 2017 оны арваннэгдүгээр сарын Орон сууцны үнийн индексийг зарлана. Хэвлэлийн бага хурал Монголбанкны байранд болно.
- Тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим сүлжээг /smartcar.mn/ олон нийтэд танилцуулах үйл ажиллагаа BlueSky tower-ын 3 давхрын Topaz хурлын танхимд болно. Хотын дарга болон холбогдох албаныхан оролцоно.
- Дээд боловролын хөгжлийн чиг хандлага, алдаа, оноо, асуудал шийдлийг хөндөн ярилцахшинжлэх ухаан-практикийн хэлэлцүүлэг Төрийн ордны баруун талд байрлах Эрдмийн их сургуулийн 5 давхарт хурлын зааланд болно.
12.00
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь дахин сэргээн байгуулагдан, жилийн хугацаанд зөвхөн амбулаторийн тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа билээ. Эмнэлгийн Б блок болох 10 тасаг бүхий 240 ортой, 6 хагалгааны өрөөтэй байрыг ашиглалтад оруулахад бэлэн болоод байна. Уг байрны нээлтийн арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ