Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулжээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооноос байгуулагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай, Хүүхэд хамгааллын тухай, Хүүхдийн эрхийн тухай хуулиудын хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал дүгнэлт гаргах үүрэг бүхий хамтарсан Ажлын хэсэг өчигдөр хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Уг хэлэлцүүлэгт хүний эрхийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагааявуулдаг төрийн бүх шатны байгууллага, төрийн бус байгууллагын төлөөллийг хамруулсан байна.

Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Н.Оюундарь ажлын хэсэг хүний эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бүх байгууллагаар орж ажилтай нь танилцсаны зэрэгцээ орон нутагт, БНХАУ-ын Эрээн хотод ажилласан талаараа танилцуулжээ. Манай улсад нийт 1.2 сая орчим нь хүүхэд байдаг бөгөөд #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/38020">хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүүхдийн эрх, хамгааллын нөхцөл байдал хүнд байдалд байгааг тэрээр онцолсон байна.

Хэлэлцүүлгийн үеэр “Хүүхдийн эсрэг хүчирхийллийн нөхцөл байдал” сэдвээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” сэдвээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, “Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчлийн өнөөгийн байдал, түүнээс урьдчилан сэргийлэх зарим асуудал” сэдвээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр, “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь хүүхэд хамгааллын асуудал” сэдвээр Хүүхдийн эрхийн сургалт, судалгааны хүрээлэнгийн захирал Б.Жавзанхүү нар илтгэл тавьж хэлэлцүүлжээ.

Илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид цаашид хууль тогтоомжид тусгах тулгамдсан асуудлуудаар саналаа хэлсэн байна. Ажлын хэсэг тэдгээр санал зөвлөмжийг тусган Хууль зүйн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны хамтарсан хуралдаанд асуудал оруулж, хэлэлцүүлэх юм байна. Улмаар #e2f1f9;" title="Share to twitter" data-href="http://eagle.mn/r/38020">хуралдаанаас зөвлөмж гаргаж, Засгийн газар, яамдад хүргүүлэхээр төлөвлөжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ