“Өндөр нарийвчлалтай чадал ба чанарын хэмжил” сургалтад хамрагдав


Монгол Улсын Засгийн газар болон ХБНГУ-ын Засгийн газрын хооронд байгуулсан Техникийн хамтын ажиллагааны гэрээгээр хэрэгжиж буй Эрчим хүчний салбарт чанарын дэд бүтцийг дэмжих– PN: 2014.2132.0 /4B-95310 төслийн хэмжил зүйн бүрэлдэхүүн хэсгийн ажлын хүрээнд СХЗГ-ын ХЗХ-ийн ЦХЭЛ-ийн мэргэжилтэн Ж.Ариунтунгалаг нь 2017 оны 10-р сарын 9-нөөс 20-ны өдрүүдэд “Өндөр нарийвчлалтай чадал ба чадлын чанарын хэмжил” сэдэвт сургалт, дадлагад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Брауншвэйг хот дахь Физик техникийн хүрээлэн (PTB)-д, мөн Кассел хот дахь “1A Cal” итгэмжлэгдсэн лабораторид хамрагдав.
Сургалт дадлагад хамрагдсанаар Цахилгааны чадлын нэгжийн анхдагч эталоныг хөгжүүлсэн туршлагыг газар дээр нь харж танилцсан ба судалгааны ажил хэрхэн явагддаг талаар туршлага судалж, цахилгаан тоолуурын загварын туршилтын чиглэлээр мэдлэг мэргэшлээ дээшлүүлэв.
Мөн Цахилгаан эрчим хүчний чадлын чанарын хэмжилд суралцаж, туршлага судалсан ба тухайн шинэ төрлөөр нэгж дамжуулалт, шалгалт тохируулгын ажлыг өөрийн лабораторид нэвтрүүлэхээр ажиллаж байна.
Энэ ажлыг гүйцэтгэснээр Монгол Улсын цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэх, дамжуулах, түгээх үйл ажиллагааны чанарыг тогтоож, эрчим хүчийг үр ашигтай дамжуулах ажилд дэмжлэг үзүүлнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ