АТҮТ-ийн хэлтсийн даргын өрөөнөөс 20 сая төгрөг хураан авчээ


Авлигатай тэмцэх газраас Авто тээврийн үндэсний төвд шалгалт хийж, тодорхой хэмжээний мөнгийг хураан авч, нэг албан тушаалтныг нь баривчилсан юм. Тодруулбал, өнгөрсөн сарын 16-нд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярын өрөөнд АТГ-аас шалгалт хийж 20 сая төгрөгийг хураан авч, саатуулсан юм. Мөн тус төвийн хэд хэдэн мэргэжилтэн, хэлтсийн дарга нарыг хамт шалгаж эхэлсэн байдаг.
Д.Батбаярыг нэгэн уул уурхайн компанийн олон зуун машинд С зөвшөөрөл өгч, авлига авсан хэргээр шалгаж байгаа юм. Тэгвэл АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батбаярыг АТГ-аас өчигдөр /2017.12.13/ суллажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ