Хүүхэлдэйн театрын “Гайхамшигт хайрцаг” тоглолт болно


Улсын хүүхэлдэйн театрын уран бүтээлчид 70 жилийнхээ ойн баяраар “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтоор бэлэг барихаар зэхжээ.
Энэ талаар өнөөдөр /2017.12.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Улсын хүүхэлдэйн театрын захирал П.Нямлхагва “Хүүхэд багачууддаа зориулж 70 жилийн туршид хүүхэлдэйн театрт тоглосон шилдэг үзүүлбэрээс бүтсэн “Гайхамшигт хайрцаг” гала тоглолтыг хүргэхээр зорьж байна. Гала тоглолтод маань ОХУ-ын Хүүхэлдэйн театрын “Үлгэр” театрын хамт олон оролцоно.
Хүүхэлдэйн театр маань 160 хүүхдийн суудалтай байдаг тул энэ удаад олон мянган хүүхдэд хүргэх зорилгоор Монголын Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд хийхээр боллоо. Тоглолт энэ сарын 29,30-ны өдрүүдэд болно. Тоглолтод ахмад уран бүтээлчид оролцоно. Хүүхэд бүр бэлэгтэй.Тоглолтын тасалбарт анх удаа шинэ технологи нэвтрүүлсэн гэдгээрээ онцлогтой” гэлээ.
“Гайхамшигт хайрцаг” тоглолтод урилгаар гавьяат жүжигчин Л.Чимиддорж, Д.Гүрсэд, Соёлын тэргүүний ажилтан Л.Долгор, А.Алимаа О.Норолхоо, Д.Эрдэнэчимэг, С.Балданпүрэв, Г.Пэрэнлэй Д.Алтанцэцэг нар залуу уран бүтээлчдийн хамтаар оролцохоор болжээ.
Онцлоход, тасалбар худалдан авсан хүүхэд бүр “ЯНЗ” аппликейшныггар утсандаа /App store/-с татан суулгаснаар Хүүхэлдэйн театрын жүжгийг хүссэн үедээ хүлээн авч үзэх боломжийг нээж өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ