Амьтан, ургамлыг хамгаалах чиглэлээр цахим сургалт боллоо

ММХЕГ Лондоны Амьтан Судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран байгуулсан санамж бичгийн хүрээнд Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, ургамлын зүйлүүд тэдгээрийг таньж тодорхойлох арга сэдэвт цахим сургалтыг 21 аймаг, нийслэлийн байгаль орчны 70-аад байцаагчдад зохион байгуулав.

Сургалтаар Монгол орны хууль бус худалдаанд өртөж буй зэрлэг амьтан, ургамлын зүйлүүд тэдгээрийг таньж тодорхойлох аргыг гар утасны аппликэйшн болгон бүтээснийг танилцуулж гар утсандаа хэрхэн суулгах, өдөр тутамдаа хэрхэн ашиглах талаар зааж сургалаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ