ҮЙЛ ЯВДАЛ: “Инноваци авто тээвэрт” өдөрлөг болно

09.00

  • 'Хөдөлмөрийн гадаад шилжилт хөдөлгөөний өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хийх шинэчлэл' сэдэвт үндэсний зөвлөлдөх уулзалт 'Пума империал' зочид буудлын хурлын танхимд болно.

  • “Монгол, оросын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тулгамдсан асуудал” эрдэм шинжилгээний хамтарсан бага хурал МУИС-ийн хичээлийн V байр, ОУХНУС-ийн 203 тоотод болно.

09.30

  • Хөрөнгийн бирж дээр 'Хөрөнгө оруулагч үндэстэн' ХК болон 'Жинст Увс' ХК-ийн нэгдсэн хувьцааны арилжаа эхлэх ёслол болно.

10.00

  • ЗТХЯ болон Автотээврийн залуучуудын холбоо хамтран Автотээврийн салбарт инновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, инновацийн түншлэлийг өргөжүүлэх зорилгоор “Инноваци авто тээвэрт” сэдэвт өдөрлөг болно.
  • НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд Шинэ жилийн баярын өмнө урьдчилан сэргийлэх хяналт шалгалт явуулсан талаар мэдээлэл хийнэ.
  • Багшийн хөгжлийн ордонд 'Нийгэмшүүлэх цирк'-ийн тайлан уулзалт болно. Хүнд нөхцөл дэх хүүхдийг циркийн урлагаар дамжуулж нийгэмшүүлэх талаар танилцуулна.

11.00

  • 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд Хүний эрх, шударга ёс төв болон Хэлмэгдэгсдийн холбооноос Хэлмэгдэл ба хүний эрх сэдвээр хэвлэлийн хурал зарлажээ.
  • МҮХАҮТ-аас жил бүр уламжлал болгон шалгаруулдаг 'Энтрепренер' шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 12 дугаар сарын 22-ны өдөр болно. Тус арга хэмжээний шалгаруулалтын талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр МҮХАҮТ-ын 403 тоот өрөөнд болно.

12.00

  • Амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс 'Амьтанд ээлтэй шилдгүүд-2017' манлайлагчдыг тодруулах хэвлэлийн хурлыг 'Зууны мэдээ' сонины Үндэсний мэдээллийн төвд хийнэ. 'Гоёл 2018' наадмын топ модель Т.Халиунаа болон яруу найрагч Б.Болорцэрэн нар оролцоно.
  • Хүүхдийн төв номын сангийн 2017 оны шилдэг уншигч шалгаруулах сүлд модны наадам номын сангийн 'Боловсрол, хөгжил' танхимд болно.

16.00

  • Монголын улаан загалмай нийгэмлэгээс 2017 оны шилдэг хүмүүнлэг үйлстэнгүүдийг тодруулж, шагнал гардуулна. Арга хэмжээ МУЗН-ийн Сургалтын танхимд болно.
18.30
  • Д.Сүхбаатарын талбайн “Сүлд мод”-ны гэрэл асаах ёслол болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ